Нэгдүгээр эмнэлгийн ЗУУН ЖИЛИЙН ТҮҮХИЙГ хамтдаа бичилцсэн үе үеийн удирдлагууд, эрдэмтдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2025 оны 10 сарын 22

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ууган эмнэлгийнхээ түүхт 100 жилийн ойд зориулан нэгэн зууны түүхийг хамтдаа бичилцсэн үе үеийн удирдлагуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

Arslan.mn

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн "Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн эмнэлгийн үе үеийн удирдлагууд, дэлхийн дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж буй эрдэмтэд, профессорууд, эрхтэн шилжүүлэн суулгах багийнхаа хамт олондоо баярлалаа. Түүхт 100 жилийн хугацаанд эмнэлзүйн болон бусад чиглэлээр ЭМЯ болон бусад байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, Нэгдүгээр эмнэлгийнхээ анхдагч, манлайлагч гэдэг нэр хүндийг хамгаалж ирсэн үе үеийн удирдлагууддаа талархал илэрхийлье. 

УНТЭ-т ажиллаж буй үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн баатар цолоор 4 эмч, Ардын эмч цолоор 13 эмч, Төрийн соёрхолт зургаан баг, гавьяат эмч 68 төрөн гарсан нь бидний хөдөлмөрийн үнэ цэнийг харуулж байна. Бид цаашид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгоор эмнэлгийнхээ үйл ажиллагаанд AI тоног, төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, эхний ажлаа амжилттай хийсэн. Энэ бол эмийн ухаалаг системийг ашиглалтад оруулж, “Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР шалгарсан." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Л.Жамбалжав:

УНТЭ бол салбартаа анхдагч, манлайлагч эмнэлэг. 100 жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүх л хүмүүс УНТЭ-ээр дамжин суралцаж, хүмүүжиж, туршлага олж, өвчтөнийг эмчилдэг болсон. 100 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгуулж байна. Миний бие багийнхантайгаа хамт бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсад амжилттай нэвтрүүлсэн. 

Хамт олон маань эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ нэвтрүүлж, эмнэлгийнхээ 100 жилийн ойдоо бахархам сайхан түүхээ бүтээлцэж яваадаа үргэлж талархдаг. Түүхт 100 жилийн ойг бүтээлцсэн хамт олондоо баярын мэнд хүргэе. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666025
1 эможи

Зочин
2025-10-23 10:20
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Зочин
2025-10-23 10:20
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
nm
2025-10-22 20:16
Albaker зээлийн санал болгож банкны зээл 5000-aas 50,000 евро, бид bolon төслүүдийг санхүүжүүлэх n -ийг 50,000-aas 300,000 евро жил бүр хүн esvél trъrtъk, хэн зээл хэрэгтэй. Зарим техникийн хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их мөнгө хэрэгтэйг хэлж өгөөрэй. Хурдан зээлийн болон эцэс төгсгөлгүй төлбөрийн дарамт. Cahim haâg: albakerloanfirm@gmail.com WhatsApp 13075431042
keyboard_arrow_up