“Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө” төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2025 оны 10 сарын 15

Arslan.mn 

“Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө (2026–2029)” төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

“Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын төлөвлөгөө (2022–2025)”-нд хийсэн үнэлгээний дүн болон хэрэгжилт хангалтгүй байгаа үйл ажиллагааг танилцуулах, мөн шинэ үндэсний төлөвлөгөөний (2026–2029) төслийг хэлэлцэх ажлын хэсгийн хурал 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа.

Хурлыг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн дарга Б.Туяа удирдан явууллаа. Хуралд : 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

Мал эмнэлгийн ерөнхий газар,

Халдварт өвчин судлалын үндэсний төв,

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлаар “Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө (2026–2029)” төслийг 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан боловсруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665914
0 эможи

keyboard_arrow_up