Н.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн эмийн ухаалаг системийн тусламжтайгаар эмийн хадгалалт, тохироо, савлалт бүгд автомат болсон

2025 оны 10 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Д.Очирбат нар Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй эмийн ухаалаг системийн үйл ажиллагаатай танилцлаа.

Arslan.mn

УНТЭ нь Монгол Улсын эмнэлгийн салбарт анх удаа эмийн ухаалаг системийг нэвтрүүлсэн бөгөөд тус системийг нэвтрүүлснээр эмийн хадгалалт, эмийн тохироо, савлалт бүгд автомат болсон. Ингэснээр иргэдийн гар дээр очих эм аюулгүй, чанартай, стандартад нийцсэн гэдэгт итгэл төгс байж болно хэмээн УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн энэ үеэр онцолж байлаа.

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл доор нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй маш чухал төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр эмийн чанар, аюулгүй байдлыг их ярих болсон. Эмийн ухаалаг системийг ашиглалтад оруулснаар энэ бүхэн шийдэгдэнэ гэж хэлэхэд болно.

Тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмийн хугацаа дуусахыг хянах, үйлдвэрлэгчийн заавраас ирсэн хадгалах горимд хадгалах, нөөцийн удирдлагаа хийх боломжтой болсноос гадна нэгж тунгийн машины тусламжтайгаар харилцан нөлөөлөлтэй эмийг хооронд нь савлах боломжтой болжээ. Товчоор хэлбэл уг төхөөрөмжийн тусламжтайгаар эмч, эм зүйч, сувилагч нарын үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна нэгдүгээр эмнэлэгт хэвтэж буй иргэдэд зөв, аюулгүй эмийг олгох боломж нээгдсэнд баяртай байна. УНТЭ-ийн тасгуудад энэ эмийн үйлчилгээ 100 хувь нэвтэрсэн байна.

Цаашид бид бусад эмнэлгүүдэд нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг сургах тал дээр анхаарах шаардлагатай байна.” хэмээлээ. 

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665903
1 эможи

keyboard_arrow_up