ШУУРХАЙ : ТТАХНЭ-ийн захирал Н.Одонгуагийн хувьдаа ашиглаж байсан түргэний машин эвдэрчээ

2025 оны 10 сарын 13

Arslan.mn

Төрийн Тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Н.Одонгуа байгууллагынхаа түргэний машиныг хувьдаа ашиглаж, Дундговь аймаг руу найзуудтайгаа зугаалахаар явж байгаад машин нь эвдэрчээ. 

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр буюу баасан гарагт ТТАХНЭ-ийн захирал Н.Одонгуа нь түргэний тэрэгтэйгээ хэд хэдэн найзыгаа аваад Дундговь аймаг руу хөдөлсөн байна. Замдаа явж байгаад түргэний машин нь эвдрээд, жолоочтой нь  үлдээгээд өөр машин дуудан цааш хөдөлсөн гэх мэдээлэл байна. Уг асуудлыг ихэд нууцалсан боловч өнөөдөр буюу 13-ны даваа гарагт тус түргэний машин дуудлагад гараагүй, 48 цаг холбоо сураггүй таг байгаа аж. 

Н.Одонгуагийн хувьд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засаг гарах үед ХҮН намын томилгооны квотод орж ирж ажиллаж буй нэгэн. Тэрбээр жил гаруйн хугацаанд эмч, эмнэлгийн ажилтнууддаа шудрага бус шийдвэр гаргаж, ялгаварлан гадуурхдаг хэмээн шүүмжлэлд өртөөд буй. Тус эмнэлгийн ажилчид Н.Одонгуагийн эсрэг өргөдөл гаргаж, харьяа яамдуудад өгөхөөр бэлдэж буй аж. 

Н.Одонгуа нь энгийн өдрүүдэд  ч албаны буюу түргэний машинаар хувийн ажлаа амжуулахаас гадна удаа дараа энэ талаар болохгүй гэж сануулсан боловч, ёс зүйгүй загнасаар байгаа талаар ажилчид нь хэлж байв. 

Arslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665872
1 эможи

иргэн
2025-10-14 14:08
УБ-аас Баян-Өлгий ортол нийт 5 аймгийн 90 орчим сумын 250.000-300.000 иргэд нэг л замаар зорчдог. гэтэл энэ зам нь нарийхан 2 эгнээ, бөөн хагарал цоорхой эвдрэл гэмтэл, Улаанбаатараас Баянхонгор ортол замын эвдрэл гэмтэл гэж үнэндээ авах юм байхгүй, 2 эгнээ нарийн зам бөгөөд замын дунд ямар нэгэн тусгаарлах зүйлгүй тул гэрлийн гялбаа бол шөнөдөө үнэхээр аймшигтай, дайны талбар л гэсэн үг. эдгээрээс болж маш их осол гарч байна. За дээр нь малчдын мал бол зам дээр л багшралдаад байж байх юм. мал оруулахгүй болгож хашаа хаалт хийх асуудлыг ойролцоо сум орон нутагт нь даалгаж болмоор... гэтэл энэ талаар эрх бүхий байгууллагууд юу ч хийхгүй, иргэд зорчигчид ч юу ч дуугарахгүй юм. Төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тооцоо судалгаагүй, санаачлагагүй, иргэд нь өөрсдийн зүй ёсны эрх ашгийнхаа төлөө хууль ёсны шаардлага тавихгүй байхад улс орон яаж ч хөгжих билээ, иргэд бид аюулгүй амар тайван сайхан орчинд яаж ч аж төрөх билээ дээ
Зочин
2025-10-14 02:29
Ардчилсан нам шүү юун ХҮН нам
Зочин
2025-10-13 17:01
Ийм ч мэдээ байх гэж дээ хөөрхий хайран сэтгүүлч
Зочин
2025-10-13 15:53
Юун хүн АН-с нэр дэвшсэн
Зочин
2025-10-13 15:50
Гэрээ хийчих гээд л үзээд л байна уу барахгүй шүү
Зочин
2025-10-13 12:46
naad hunee shalgaachee
keyboard_arrow_up