ФОТО: Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж төв талбайд ЖАГСАЖ байна
2025 оны 10 сарын 09
Эрүүл мэндийн салбарын ажилчдын “Зөв шинэчлэлийн төлөө” жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос уг жагсаалыг зохион байгуулав.
Тэд өнөөдөр 21 аймаг, сумдад нэгэн зэрэг жагсаж, өрх, сумдын эмнэлгээс авахуулаад аймаг, дүүрэг, улсын төв болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн 10,000 гаруй эмч, ажилчид оролцож, цалингаа 3.5 сая төгрөг хүргэхийг шаардлаа.
Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч, сувилагч, асрагч, ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. “Засгийн газар, УИХ-ын гишүүд, салбарын сайд онцгой анхаарал харуулахыг шаардаж байна” хэмээн эмч нарын жагсаалд оролцогчид хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







665828
1 эможи
Зочин
2025-10-09 19:51
Амарбаясаглан монго тарааж жагсаал хийж ард тумнийг турхирахаа боль.танпай попоро чинь монго тараасан шуу дээ.
Зочин
2025-10-09 17:18
Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь өгдөг 36 сарын тэтгэмжээ зогсоо!
Айбатхан
2025-10-09 14:07
хамгийн ачаалалтай ажил эрүүл мэндийн салбар эмч эмнэлгийн ажилчид үнэлэмж маш догуур
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс