УНТЭ-ийн удирдлагууд Хүний гавьяат эмч Ц.Ганбатыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2025 оны 10 сарын 08

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2025.06.02-ны өдрийн А/173 тоот “Хөтөлбөр батлах тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнуудын ажлын үр дүн, амжилт, гавьяаг хамт олонд алдаршуулан танилцуулж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг баталсан.

Энэ хүрээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн  нарын удирдлагууд Монгол улсын эрүүл мэндийн салбарт тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёргүй сэтгэлээр амжилт, үр бүтээлтэй ажилласан Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Монгол улсын хүний гавьяат эмч Ц.Ганбатад хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд  Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал, Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Л.Мөнх-Очир нар талархал илэрхийлж, үг хэлэн эмнэлгийн удирдлагуудын төлөөлөл, Эрчимт эмчилгээний тасгийн хамт олны төлөөлөл баяр хүргэн  оролцов.

Arslan.mn

Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Монгол улсын хүний гавьяат эмч Ц.Ганбат эмч 36 жил 100 жилийн түүхтэй хамт олны нэгэн хэсэг болж ажилласанд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665807
1 эможи

keyboard_arrow_up