“Эрүүл, идэвхтэй насжилт-2025“ эрдэм шинжилгээний бага хурал УНТЭ дээр зохион байгуулагдаж байна
Эрүүл мэндийн яам, Герентологийн Үндэсний төв, ДЭМБ хамтран зохион байгуулж буй “Эрүүл идэвхтэй насжилт 2025” үндэсний зөвлөгөөн өчигдөр болж өнгөрсөн.
Тэгвэл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр "Эрүүл, идэвхтэй насжилт-2025" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.
"ЭМЯ-аас ахмадуудын ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГИЙГ ирэх оны 3 дугаар сараас эхлүүлнэ"
Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл "Эрүүл, идэвхтэй насжилт-2025" сэдэвт цаг үеэ олсон эрдэм шинжилгээний хурал болж, ахмадуудын өвчлөлийг бүсчилсэн байдлаар судалсан эрдэмтэн судлаачид хоорондоо зөвлөлдөж байна.
ЭМЯ-наас ахмадуудын дунд эрт илрүүлэг үзлэгийг ирэх оны гуравдугаар сараас эхлүүлэх гэж байна. Энэхүү илрүүлэг онол нь "Оновчтой, илрүүлье" гэснээ илрүүлж чаддаг байхын төлөө ажиллаж байна.
ЭМЯ-аас энэ жилийг "Ахмад насны эрх зүйн байдлыг дээрдүүлэх" жил болгоод үндэсний чуулганыг хийсэн. Мөн УИХ-аас ахмад настны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан.
Дундаж наслалтаараа монгол эрчүүд 9 насаар бага гэсэн судалгаа бий. Тиймээс Монгол эрчүүдээ урт наслуулдаг, амьдралын зөв хэв маягаар амьдруулдаг, хорт зуршилгүй амьдруулдаг байхын төлөө ЭМЯ анхааран Геронтологийн Үндэсний төвтэй хамтран ажиллаж байна " гэв.
"Монголд эрүүл насжилтын чиглэлээр хийгдсэн судалгааны үнэн зөв мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй"
Геронтологийн Үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах " Манай төв нь анх ЗГ-ын тогтоолоор 2005 онд үүсгэн байгуулагдсан. Энэ жил түүхт 20 жилийн ойн тохиож байна. Энэ хүрээнд “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-2025” үндэсний зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулж, өнөөдөр эрдэм шинжилгээний хурал буюу эрдмийн баяраа хийж байна. Эрүүл насжилтын чиглэлээр маш олон судлаачдын хийсэн судалгаа эрдмийн зөвлөлөөр шалгарсан илтгэлүүд хэлэлцүүлэгдэж байна.
Манайд эрүүл насжилтын чиглэлээр хийгдсэн судалгааны үнэн зөв тооцооллууд ус агаар шиг хэрэгтэй. Манай төв ч гэсэн эрдэс шинжилгээ, судалгаа, сургалтынхаа чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.
Мөн ирэх онд ДЭМБ-тай хамтран үндэсний судалгаа хийхээр ажиллаж байна. 2050 он гэхэд манай улсын 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс болж насны бүтцэд өөрчлөлт орох ДЭМБ-ын тооцоолол гарсан. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тооцооллын аргуудаар тооцоо судалгаануудыг хийж, эрүүл мэндийн салбараа мэдээ мэдээллээр хангаж, судалгаагаар гарч ирсэн үнэн зөв тооцоо баримтууд тулгарч байгаа асуудлуудын эсрэг бодлого гаргаж ажилладаг үндсэн төв байх зорилгын хүрээнд ажиллаж байна" гэв.









