БНСУ-д үйлдвэрлэсэн вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийгдэж байна
2025 оны 10 сарын 03
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний хоёрдугаар хэв шинж, В хүрээний хоёрдугаар хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун дөрвөн цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.
Эрсдэлт бүлгийн хүн амд жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд хамрагдана.
Томуугийн дархлаажуулалтыг өрх, сумын эмнэлэгт хийж байгаа бөгөөд иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665737
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс