УНТЭ анх удаа Дээд лигийн “Дархан Юнайтед“ багтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа

2025 оны 10 сарын 01

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг анх удаа Дархан Юнайтед дээд лигийн багтай хамтран ажиллахаар болж, өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, дэд захирал О.Чойдог, Дархан Юнайтед багийн Ерөнхий менежер Н.Амарсанаа, багийн эмч У.Түмэндэлгэр, туслах дасгалжуулагч Ц.Азбаяр болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэнпортоор хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх үед тамирчид гэмтэл авах тохиолдол маш их гардаг. Манай эмнэлэгт ч спортын гэмтэлтэй тохиолдлууд сүүлийн үед ирж эмчлүүлэх болсон. Тухайн гэмтлийг зөв цаг үед нь зөв онош тавьж, хурдан хугацаанд эмчилгээг эхлүүлээгүйгээс үүдэж тамирчны цаашдын амжилтад ч нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс манай хамт олон танай багийн тамирчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, гэмтлийн үе болон дараах үеийн нөхөн сэргээх эмчилгээ, сувилгааг хийж ажиллахад таатай байх болно." гэдгийг онцоллоо.  

Arslan.mn

УНТЭ-ийн Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог:

УНТЭ-ийн Үений мэс заслын тасаг үе мөч, спортын гэмтлийн чиглэлээр дурангийн болон нээлттэй мэс заслыг хийгээд 10 гаруй жил болж байна. Манай сэргээн засах төв дээр сагс, волейбол, бөхчүүд гээд мэргэжлийн тамирчидыг сэргээн засах тусламж үйлчилгээ явуулдаг. Үүнтэй холбоотойгоор манай эмнэлэг “Дархан Юнайтед“ багтай нэг жилийн гэрээ байгуулж байна. Энэ хүрээнд лигийн тоглолтын турш буюу жилийн турш баг тамирчдын урьдчилан сэргийлэх үзлэг, гэрээ хийх үеийн үзлэг, гэмтэл бэртэл, үзлэг оношилгоог үзүүлж ажиллана.

Arslan.mn

Дархан Юнайтед багийн эмч У.Түмэндэлгэр:

Түүхт 100 жилийн түүхтэй УНТЭ-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсандаа баяртай байна. Аливаа багийн спортод тамирчны эрүүл мэнд хамгийн чухал байдаг. Бид хамтын ажиллагааны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, гэмтлийн үеийн эмчилгээ, дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэхээр боллоо. Лигийн тэмцээн хамгийн багадаа зургаан сар үргэлжилдэг. Энэ хугацаанд тамирчид өвдөг, үе, мөр зэрэг мөч бэртэж, гэмтэх тохиолдол их гардаг. Харин УНТЭ-тэйгээ хамтран ажилласнаар зөв эмчилгээг зөв цагт нь хийлгэх боломж бүрдэж байна гэж харж байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665701
1 эможи

keyboard_arrow_up