ХӨСҮТ: “Хүүхдийг төрсөн цагаас эхлэн аюулгүй байдалд анхааръя” уриан дор үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг зохион байгууллаа

2025 оны 9 сарын 18

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сувилахуйн алба, Эм зүйн алба хамтран “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон тусламж үйлчилгээний чанар сайжруулах аян, өдөрлөг зохион байгуулдаг.

Энэ жил “Хүүхдийг төрсөн цагаас эхлэн аюулгүй байдалд анхааръя” уриан дор “Хүүхэд бүрт аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлье” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Arslan.mn

Тус өдөрлөгт ХӨСҮТ-ийн удирдлагууд болон Чанарын алба, Эм зүйн албаны хамт олон нийт 92 сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр Сувилахуйн албаны дарга Н.Норовжаргал “Сувилагч мэргэжилтний цогц чадамжийн хүрээнд үйлчлүүлэгчдэд аюулгүй тусламжийг үзүүлэх”, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын олон улсын 6 зорилт”-ыг  хэрхэн хэрэгжүүлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах талаар  мэдээлэл, сургалт хийсэн бөгөөд сувилагч Б.Оюунцэцэг “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах, анхаарах асуудал”, ахлах сувилагч Н.Бурмаа “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх, анхаарах асуудал”, ахлах сувилагч Г.Булганцэцэг “Эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондын үр дүнтэй харилцаа, анхаарах асуудал”, ахлах сувилагч Б.Мягмарсүрэн Тарилгын аюулгүй байдлыг хангах, анхаарах асуудал”, Өртөлтийн дараах сэргийлэлтийн цомог, авах арга хэмжээ”, сувилагч С.Баярмаа “Гуурстай эмчлүүлэгчийн сувилгаа, халдварын сэргийлэлт”, Эм зүйч Б.Энхсаруул “Эмийн аюулгүй байдлын хангах, анхаарах асуудал”, ахлах сувилагч Ж.Цэвэгмэд “Хураагуур судсанд уян зүү тавих гардан үйлдлийн стандарт, анхаарах асуудал” сэдвийн дор сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, сувилагч нарт гардан үйлдлийн стандартын дагуу бодитоор үзүүлэн танилцууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665456
1 эможи

keyboard_arrow_up