Э.АНХБАЯР: Хоёрдугаар эмнэлгийн “Хүүхдийн тасаг“ нь хүүхдийн PET CT хийх, хавдрын үеийн оношилгоо, эмчилгээг хийж байна

2025 оны 9 сарын 17

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ "Хоёрдугаар эмнэлэг нь бусад лавлагаа шатлалын эмнэлгээс ялгарах нэг зүйл нь "Хүүхдийн тасаг"-тай. Хүүхдийн тасаг нь нийт 35 ортой. Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчтэйгээр хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 

Мөн "Хүүхдийн тасаг"-таа хүүхдийн PET CT хийх, хавдрын үеийн оношилгоо, эмчилгээ, унтуулгатай MRI, дурангийн шинжилгээг хийж байна. Сүүлийн жилүүдэд хийгдсэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг оношилгоо шинжилгээгээр хүүхдийн шүдний өвчлөл маш их гарсан. Тиймээс бид хүүхдийн тасагтаа шүдний кабинеттай болж, энэ төрлийн тусламж, үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж ажиллаж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665440
1 эможи

keyboard_arrow_up