ХӨСҮТ-д монитор, нярайн жин, өндөр хэмжигч, дулаацуулагч хөнжил, дуслын сандал зэрэг тоног төхөөрөмжийг хандивлалаа

ХӨСҮТ-ийн Хүлээн авах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх:
ХӨСҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг нь хүүхэд болон насанд хүрсэн иргэдэд үйлчилдэг. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн эдгээр өдрүүдэд улаанбурхан өвчин болон томуугийн халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр "Бичил Глобус финанс", "Ашид буян" эм ханган нийлүүлэх байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан монитор, нярайн жин, өндөр хэмжигч, дулаацуулагч хөнжил, дуслын сандал зэрэг тоног төхөөрөмжийг хандивлалаа. Манай яаралтай тусламжийн тасаг нь бусад эмнэлгйн яаралтай тусламжийн тасгаас ялгаатай. Онош оношоор тусдаа үзлэг хийгддэг тул тоног төхөөрөмж хангалттай байх шаардлагатай байдаг. Бидний энэхүү хэрэгцээг ойлгон тоног төхөөрөмж гардуулсан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид энэ удаад ХӨСҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагтай хамтран ажиллаж, хүүхдийн монитор болон бусад шаардлагатай зүйлсийг гардууллаа.
Улирал солигдох үед буюу намрын улиралд хүүхдийн халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байдаг учраас бид тус эмнэлэгтэй хамтран ажиллалаа. Цаашид бид тус эмнэлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.









