Б.Чинбүрэн: Томуугаас үүдэж жилд 50 орчим хүүхэд энддэг. Дархлаажуулалтад хамрагдвал энэ тоог тэг болгох бүрэн боломжтой

2025 оны 9 сарын 12

Arslan.mn 

Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ноос эхэллээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан-Урт” ӨЭМТ-ийн байранд ажиллах үеэрээ мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сэрүүний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн салбарын ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Түүнчлэн томуугаар ахмад настан, архаг өвчтэй хүмүүс, 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, өвчлөлийн эндэгдэл бий болох эрсдэл бий.

Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд /ӨЭМТ/ юм.

Ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй байгаа. Үүнийг эрүүл мэндийн байгууллагын олон тооны судалгаа харуулж байна. Томуугийн улирлаар жилд 700 мянга гаруй иргэд томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд энддэг. Тиймээс бид цаашид томуугийн улирлаар нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад анхаарах шаардлагатай байна.

Дархлаажуулалтад:
  • 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
  • 65-аас дээш насны ахмадууд
  • 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдАрхаг хууч өвчтэй хүмүүс
  • Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
  • Хүүхдийн байгууллагын багш нар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665356
0 эможи

keyboard_arrow_up