Ш.АЛТАНТУЯА: 2025 оны эхний 8 сарын байдлаар “Хүрээ” амаржих газарт 11-17 насны 72 өсвөр насны охин амаржсан

2025 оны 9 сарын 11

Arslan.mn

Хүрээ амаржих газраас зохион байгуулж буй “ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СУДЛАХ НЬ” Олон улсын онол практикийн хурал боллоо.  Хурлыг нээж, Хүрээ амаржих газрын захирал АУ доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "Нийслэлийн Хүрээ амаржих газар нь Улаанбаатар хотын хэмжээнд харьяалал харгалзахгүй эх болон нярай, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх чанартай тусламж үйлчилгээ сайжирч, орны хүртээмж нэмэгдсэн. Өнөөдөр бид Австрали Улсын Монош эмнэлэгтэй хамтран “ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СУДЛАХ НЬ” Олон улсын онол практикийн хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлээ гаргахаар цуглаад байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар зөвхөн Хүрээ амаржих газарт 11-17 насны 72 охин амаржсан. Энэ нь бид цаашид хийх маш их ажил байгааг харуулж байгаа хэрэг юм. Өсвөр насны жирэмслэлт нэмэгдэнэ гэдэг нь эх хүүхдийн эндэгдэл нэмэгдэх эрсдэл буйг харуулж байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдээ анхаарахаас гадна ЭМЯ, БШУЯ хамтран бодлогын түвшинд ажиллах хэрэгтэйг харуулж байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, эх барих судлалаар үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж буй резидент эмч нар болон эх баригч нар оролцож байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665325
1 эможи

Зочин
2025-09-11 22:19
энэ авгай бага насны охид ээж болсон гэж бахархалтайгаар ярьж байх шив монголын эмгэнэл таарсан таар шуудай
DR. ADITY
2025-09-11 13:11
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up