Бүгд найрамдах Турк улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай хамтран ажиллана

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол Улсад 2 хоногийн хугацаатай албан айлчлал хийлээ. Тус айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт, хүний нөөцийг чадавхжуулах, техник технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад олон чиглэлд хамтран ажиллахаар болсон.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийн Ерөнхийлөгч Аяар Ахмет болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр нар уулзалт хийж цаашид хоёр улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцохоор тохирлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665274
0 эможи

keyboard_arrow_up