ЭМЯ: Тарваган тахлын 3 тохиолдол батлагдсан. Нэгдүгээр хавьтлын 96 хүн, эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтныг тусгаарлаж байна

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний эхний тохиолдол 2025 оны есдүгээр сарын 3-нд бүртгэгдсэнээс хойш есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэл зүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эргэн тодорхойлогдож батлагдсан. Үүнээс нэг тохиолдол нь нас барсан.

Дээрх батлагдсан гурван тохиолдлоос нийтдээ 96 хүний нэгдүгээр хавьтлыг тодорхойлж, тусгаарлаж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас 41 хүн тусгаарлалтад байгаа.

Гэр бүл болон бусад ойрын хавьтлын 55 хүнийг мөн тусгаарлалтад авсан.

Мөн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэн хяналтдаа авч байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665266
1 эможи

keyboard_arrow_up