Л.Алтантуяа: Өвдөлт намдаах зорилгоор эм хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Өвдөлтийн эмчид хандах хэрэгтэй
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаалтын эмч Л.Алтантуяагаас өвдөлт намдаах эмчилгээний талаар тодрууллаа. Тэрээр "Сүүлийн жилүүдэд хүн амын насжилт, амьдралын буруу хэвшил зэргээс шалтгаалан өвдөлт нэмэгдэх хандлагатай байна. Үүн дотор нурууны өвдөлт хамгийн их байна.
Зарим иргэдийн хувьд өвдсөн тохиолдолд өвчин намдаах эм уугаад л яваад байх нь бий. Өвдөлтийн 90 хувь нь энгийн өвчин намдаах эмэнд дарагддаг хэдий ч үргэлжлүүлэн эмээ уух нь архаг хүндрэл гаргах эрсдэлтэй.
Манай эмнэлэгт 2018 оноос хойш өвдөлт намдаах менежментийг нэвтрүүлж, эмчилгээг эхлүүлсэн. Бид нурууны өвдөлт, үе мөч, өвдөг, мөр, тархины зарим өвдөлтийн үед тариа хийж, өвдөлт намдаах үйлчилгээг үзүүлж байна.









