ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулжээ

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

НҮБ-ын Хүүхдийн Сан, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эмнэлгийн хог хаягдлын 11 тэрбум төгрөгийн үнэ бүхий 51 төхөөрөмжийг 21 аймгийн төв эмнэлэг, зоонозын төвүүдэд нийлүүлсэн билээ.

Эдгээр төхөөрөмжүүдийн нэгийг өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд суурилуулж, ашиглалтад орууллаа.

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас тус төвд 642 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн кабинет, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр ХӨСҮТ-ийн хог хаягдлын менежмент, лабораторийн аюулгүй байдал сайжирч эмнэлгийн аюултай хог хаягдлыг байгальд ээлтэй, зардал багатай боловсруулах боломж бүрдэж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд SOS Medica Mongolia UB International Clinic эмнэлгээс хог хаягдлын төхөөрөмжийг суурилуулах тусгай байр барьж дэмжлэг үзүүлэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын цар тахлын бэлэн байдлыг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ажлуудын хүрээнд Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665167
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up