Архангай аймагт Хангайн бүсийн АШУҮИС-ийн сувилахуйн сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор нээлтээ хийлээ

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2025-2026 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрыг шинэчлэн ашигласнаар тус сургуулийг байгуулах санаачилга бодит ажил болж, Архангай аймагт сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор албан ёсоор байгуулагдлаа.
Хангайн бүсийн АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор нь 7 хөтөлбөрөөр элсэлт авч, шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна. Үүнд:
 • Сувилагч
 • Уламжлалт анагаахын сувилагч
 • Эм найруулагч
 • Нүүр амны техникч
 • Нүүр амны эрүүл ахуйч
 • Эмнэлзүйн лабораторийн технологич
 • Дүрс оношлогооны техникч
Ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлснээр Хангайн бүсийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн хангамжийг сайжруулж, бүс нутгийн эрүүл мэндийн хөгжлийн чухал түшиц сургууль болох юм.
Мөн АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны эмнэлэг, Нүүр ам судлалын эмнэлгийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665164
0 эможи

keyboard_arrow_up