Б.Дамдиндорж: АШУҮИС-ийн магадлан ИТГЭМЖЛЭГДСЭН 6 чиглэлээр суралцаж төгссөнөөр эмч, мэргэжилтнүүд ОЛОН УЛСАД ажиллах боломжтой

2025 оны 8 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 83 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Билэгтсайхан, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяат, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцлоо.

Arslan.mn

Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж АШУҮИС-ын Ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. Үндэсний хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг АШУҮИС-ийн энэ хичээлийн шинэ жилд 3300 гаруй оюутан суралцахаар болсон. 

2024-2025 оны хичээлийн шинэ жилд бид сургалт, эрдэм шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь үзүүлж, дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдлээ. Зургаан чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдэж, манай сургуульд суралцаж төгссөн эмч, мэргэжилтнүүд олон улсад ажиллах боломжтой болсон, хүний их эмч болон магистрын хос зэрэгтэй 24 оюутан шалгарч хос дипломтой төгссөн гэх мэт хийсэн бүтээсэн олон ажилтай, амжилттай байлаа. Мөн оюутнуудын ур чадварыг улам сайжруулах зорилгоор мэс заслын дуураймал кабинетыг байгуулж, үр дүнгээ өгөөд эхэллээ. 

Энэ хичээлийн шинэ жил бид хүний хөгжлийг дээдлэх, боловсон хүчнийг улам чадавхжуулах, судалгаа хийдэг чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн хүрээнд Архангай аймагт Хангайн бүсийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолборыг ашиглалтад оруулж байна.  Ингэснээр хөдөө орон нутаг тэр дундаа хангайн бүсийн аймаг орон нутагт нэн шаардлагатай байгаа эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой болж байна." гэдгийг энэ үеэр онцолж, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.  

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-д шинээр элсэн орсон оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж, ЭЕШ-даа өндөр оноо авсан хоёр оюутанд эмнэлгийн халаад, чагнуур гардуулсан юм. 

Arslan.mn

АШУҮИС нь харъяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна.  

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665109
0 эможи

keyboard_arrow_up