Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2025 оны 8 сарын 28

Arslan.mn

ЧД-ийн 14 дүгээр хороонд Эрт илрүүлэг, оношилгооны төв байгуулж буй. Тус төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломжтой болох юм. Тус барилга нь нийт 1431.61 м.кв талбайтай, зоорьтой хоёр давхар бөгөөд барилгын дотор засал, гадна тохижилтын ажлуудыг хийж байна. Бүтээн байгуулалтыг “Мон Хауз” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665075
0 эможи

keyboard_arrow_up