А.ГАНЦЭЦЭГ: Гэнэт ухаан алдах, унтаж байгаад нас барах зэрэг нь зүрхний хэм алдагдлаас үүдсэн байх магадлал хамгийн өндөр

2025 оны 8 сарын 27

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд гэнэт зүрх өвдлөө, зүрхний цохилт тасалдах, тархинд цус харвах, ямар нэгэн шалтгаангүйгээр толгой эргэх, ухаан алдах зэрэг тохиолдол багагүй бүртгэгдэх болсон. Энэ талаар тодруулахаар УНТЭ-ийн Зүрхний төвийн Зүрхний хэм алдагдлын эмч А.Ганцэцэгээс тодрууллаа.

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд гэнэт зүрх өвдлөө, зүрхний цохилт тасалдах, тархинд цус харвах, ямар нэгэн шалтгаангүйгээр толгой эргэх, ухаан алдах зэрэг тохиолдол багагүй бүртгэгдэх болсон. Эдгээр иргэд хамгийн эхэнд өөрт ойрхон эмнэлэгт хандаж, зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй. Хэрэв зүрхний цахилгаан бичлэгт ямар нэгэн сэжигтэй зүйл илэрвэл яаралтай лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж, урт хугацааны зүрхний холтер зүүж, ямар төрлийн хэм алдагдалтай байна гэдгээ бүрэн оношлуулах шаардлагатай байна.  Сүүлийн жилүүдэд тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдал маш их тохиолдож байна. Насны хувьд ч мөн адил залуужих хандлагатай байна. 30 гаруй настай хүмүүс энэ төрлийн хэм алдагдалтай болоод тархиндаа цус харавчихсан ирэх тохиолдол байна.

Зүгээр явж байгаад ухаан алдчихлаа, унтаж байгаад нас барчихлаа гэж ярих тохиолдлуудын ард зүрхний хэм алдагдал байх магадлал хамгийн өндөр байна.

Өмнө нь Улсын Гуравдугаар төв эмнэлэг нь зүрхний хэм алдагдлын чиглэлээр тусламж, үйлчилгээг ганцаараа үзүүлж ажилладаг байсан. Тиймээс 2022 онд Эрүүл мэндийн яамнаас гаргасан төвлөрлийг сааруулах, иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар бид энэ төрлийн тусламж, үйлчилгээг амбулаториор болон хэвтэн эмчлүүлэх тасагтаа тасралтгүй үзүүлж байна.

Бид эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах зорилгоор УГТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаас гадна гадны улс орнуудын эмч, профессоруудаас биечлэн сургалт, зөвлөгөөг авч, зарим хүнд тохиолдлуудад хамтран мэс засал хийж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 7 орны профессорыг урьж, хамтран ажилласан. Үүнийгээ дагаад эмч, мэргэжилтнүүдийн чадвар сайжирсан.

Өнөөдөр УНТЭ-т Армен Улсаас ирсэн профессортой хамтран хүнд тохиолдлын нэг болох тосгуурын жирвэгнээний аблацийн эмчилгээг хийж байна. Цаашид бид ховдлын тахикарди, тосгуурын жирвэгнээний аблацийн эмчилгээг улам төгс хийх тал дээр анхаарч ажиллана.

 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665063
1 эможи

Зочин
2025-08-28 08:42
эмч нартаа эрүүл энхийг хүсье ээ буянтнууд шүү та бүхэн
Бат-эрдэнэ Болорцэцэг
2025-08-27 22:54
mundag emch nartaa ajillin ondor amjilt hvsie
keyboard_arrow_up