Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар Б.Хандсүрэнг томиллоо
ГБХНХ-ын сайдын тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Хандсүрэнг томиллоо.
Б.Хандсүрэн нь анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор бөгөөд хүүхдийн сэргээн засахын эмч мэргэжилтэй.
Боловсрол:
2007 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль бакалавр,
2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль анагаах ухааны магистр,
2010 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль сэргээн засахын эмч,
2020 онд Анагаахын шинжлэх ухааны их сургууль Хүүхдийн сэргээн засахын эмч,
2022 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн.
Ажилласан байдал:
2010-2015 онд Сэргээн засалтын үндэсний төвд сэргээн засахын эмч,
2015-2019 онд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтэний үйлдвэрийн дарга
2019-2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд тасгийн эрхлэгч,
2025 оны хоёрдугаар сараас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллажээ.
Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар томилогдсон Б.Хандсүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮66 сая
Гэр бүлийн орлого: ₮36 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮350 сая / Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮150 сая /Changan, Z6, Mercedes Benz GLK300 нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮49 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮80 сая гэж мэдүүлжээ.









