ЭМДЕГ-аас эрүүл мэндийн байгууллагуудад эхний хагас жилийн байдлаар ₮1.2 их наядын санхүүжилт олгожээ
2025 оны 8 сарын 22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийг орлогыг 2.464 их наяд төгрөг, зарлагыг 2.242 их наяд төгрөг байхаар УИХ-аас баталсан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар 2398 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагууддаа гэрээнд тусгагдсан тоо хэмжээ, чанар, гүйцэтгэлд үндэслэн сарын санхүүжилтийг олгож ажилладаг.
2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1 их наяд 250 тэрбум 980.7 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Үүнд:
- 934 тэрбум 135.4 сая төгрөгийг тусламж, үйлчилгээнд
- 316 тэрбум 845.3 сая төгрөгийг өмнөх оны өглөгт тус тус олгосон гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664968
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс