Kim Jongman: Хоёрдугаар эмнэлгийн “ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГ“-ийн хамт олны чадвар богино хугацаанд маш сайжирсан

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдийн тоо их. Тиймээс УХТЭ энэ ачааллыг хуваалцах зорилгоор олон эмчилгээ, үйлчилгээ нэвтрүүлсний нэг нь элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. 

Тус хамт олон УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах дөрөв дэх мэс заслаа амжилттай хийлээ. Энэ удаад Монгол эмч нар тус мэс заслыг гардан хийсэн бөгөөд БНСУ-ын Samsung medical center эмнэлгийн эмч, профессор Kim Jongman тэргүүтэй баг зөвлөн ажиллажээ. 

Тэрээр "2019 онд ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байх үед бид тусалж эхэлсэн.  Таван жилийн өмнөөс тус хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөн бэлдэж эхэлсэн байсан. Тэр хугацаандаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон хэд хэдэн эмч нар манай эмнэлэгт ирж, сургалтад хамрагдсан. Тухайн үед эмч нарын чадвар хэдий сайн байсан ч гэсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх мэдлэг нь бага байсан.

Монголчуудын хувьд элэгний хавдрын өвчлөл ихтэй учраас эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж, өвчтөнийг эдгээх чин хүсэлтэй, эмчилгээндээ маш их анхаарал хандуулж, мэс заслаа ч гэсэн сайн хийж байсан нь ажиглагдсан.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хийгдэж эхэлж байна. Тухайн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийж байгаагаараа маш онцлогтой байна. Дурангийн мэс засал хийдэг эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн байна. Эрүүл донороос элгийг тайрч авахдаа дурангийн мэс заслыг ашиглах нь донорын ирээдүйн амьдралд маш чухал. Тус эмнэлгийн зүгээс эмч нараа чадавхжуулах хүрээнд манай эмнэлэг дээр урт болон богино хугацааны маш олон сургалтад хамрагдаж байсан. Эмнэлгийн системийг ч гэсэн маш сайн мэдэж байгаа болохоор өөрсдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол эмч нарын тухайд олон улсад ч гэсэн өндөр түвшинд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664956
0 эможи

keyboard_arrow_up