Э.АНХБАЯР: Хоёрдугаар эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлээд нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж байна

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг энэ оны гуравдугаар сарын 08-ны өдөр хийж байсан бол өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр элэг шилжүүлэн суулгах дөрөв дэх мэс заслаа амжилттай хийлээ. 

Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх тохиолдлоо хийж байна. Энэ удаагийн мэс заслыг мөн дурангийн аргаар хийж байна.

Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг хийхдээ долоон дурангийн аргыг ашигласан бөгөөд үүний дөрвөн тохиолдлыг хоёрдугаар эмнэлэг хийж байна.

Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж сургалтыг тогтмол авахаас гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Samsung medical center эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төслийг хэрэгжүүлж байна. 

Бид цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс заслыг хийх, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж эхэлсэн." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664955
0 эможи

keyboard_arrow_up