ХӨСҮТ-тэй хамтран олон улсын олон төвт PRISM-TB судалгааг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ

2025 оны 8 сарын 20

Arslan.mn

АНУ-ын UCSF (Сан Франциско хот дахь Калифорнийн их сургууль)-иын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо /МСТХ/ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-тэй хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүллээ. 

Уг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэд профессор Густаво Беласкес (PRISM-TB үндсэн судлаач), Профессор Кати Янг (эм зүйч, судлаач), Лелиа Чайссон (дата менежер) нар багтсан байна.

МСТХ нь ХӨСҮТ-тэй хамтран 2014–2022 онд STREAM эмнэлзүйн туршилтад оролцож, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох чиглэлээр World Health Organization (WHO)-ын бодлогод өөрчлөлт оруулахад чухал хувь нэмэр оруулсан билээ.

Энэ удаад ХӨСҮТ-тэй хамтран олон улсын олон төвт PRISM-TB судалгааг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж байна.

Судалгаагаар сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 3–4 сар болгон богиносгох боломжтой эсэхийг судлах бөгөөд амжилттай хэрэгжвэл дарамт багатай, хүн төвтэй тусламж үйлчилгээний шинэ боломжийг нээх юм.

Айлчлалын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг,  ДЭМБ, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд,  Глобаль сангийн төслийн нэгжийн зохицуулагч О.Чимэдсүрэн болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж, судалгааны талаарх мэдээлэл солилцлоо.

Бид хамтдаа сүрьеэтэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтад Монгол Улсын дуу хоолойг улам тодруулахад бэлэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664903
0 эможи

Зочин
2025-08-20 12:48
Янз бүрийн туршилт хийж хүний амь хөнөөдгөө боль. Сүрьеэ өвчнөөр далимдуулж мөнгө угаадаг хулгайчууд.
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up