ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ

2025 оны 7 сарын 09
Arslan.mn
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ. Өргөтгөсөн хуралд ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын Өвчний хяналтын хөтөлбөрийн ахлагч Шалала Ахмадова, Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн ахлагч Агуэдо Трой Хэптэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл болон бусад мэргэжилтнүүд байлцав. Хурлаар улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашдын хандлага, өвчлөлийн прогноз, нөхөн дархлаажуулалтын явц, хавьтлын тандалтын талаар санал солилцов.
Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд Монгол дах НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынханд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байгаад талархаад, цаашид хамтран ажиллах тухайлбал эрсдэлийн харилцаа холбоо болон бусад чиглэлд санал солилцон, 15 хүртэлх насны хүүхдүүдийн нөхөн дархлаажуулалтын хамралт 50,0%-д хүрсэн тухай болон баяр наадмын амралтын хоногуудад ажиллах хуваарь, эмнэлгийн бэлэн байдал, нөөц, эмнэлгийн тусламж, эм, урвалжийн бэлэн байдал, хуваарийн дагуу ажиллах талаар анхааруулж хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664896
0 эможи

keyboard_arrow_up