Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллажээ

2025 оны 7 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл 2025 оны 7-р сарын 24-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж халдварт өвчний нөхцөл байдалтай танилцав.
Төвийн ажилчидтай уулзалт хийх үеэрээ халдварт өвчний тусламж үйлчилгээг гүйцэтгэлтийн санхүүжилт биш улсын төсвөөр санхүүжүүлдэг болгох, халдварт өвчин судлалын үндэсний төвд үүсээд буй өрийн асуудлыг судлах, нэгдсэн лабораторийн барилгын ашиглалтын талаар саналаа хэлж, ажилчдын нийгмийн асуудлын талаар ажилчдын санал хүсэлтийг сонсож, Монгол улсын засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар танилцуулж, 15 хүртэлх насны хүүхдийн улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулалтын хамралтыг 60 гаруй хувьд хүргэн, сайн ажиллаж байгаад баяр хүргэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664895
0 эможи

keyboard_arrow_up