Австралийн Үндэсний Их Сургуулийн Үндэсний Тархвар Судлал ба Хүн Амын Эрүүл Мэндийн Төвөөс төлөөлөгч нар ажиллалаа
2025 оны 7 сарын 28

Австрали Улсын нийслэл Канберра хот дахь Австралийн Үндэсний Их Сургуулийн Үндэсний Тархвар Судлал ба Хүн Амын Эрүүл Мэндийн Төвөөс төлөөлөгч Amy Parry зочлон ирж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Талбарын Тархвар Судлалын албатай хамтран сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр туршлага солилцож, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Уг айлчлалын хүрээнд Талбарын тархвар судлалын анхан шатны сургалт, Лабораторийн сургалт, Төрөлжсөн мэргэшлийн болон Богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх, агуулга, арга зүйг сайжруулах, цаашдын хэрэгжилтийн төлөвлөлтийг боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулж байгаа юм.
Мөн халдварт өвчний хяналт, хариу арга хэмжээ, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх сургалтын хэрэгцээ шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664893
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс