“Монгол Улсын халдварт өвчний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх (MIRACLE төсөл)”-ийн ажлын хэсгийн хурал боллоо

2025 оны 7 сарын 29
Arslan.mn
Бүгд Найрамдах Солонгос Улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагийн (KDCA) дэмжлэгтэйгээр, Ионсей их сургуулийн Эрүүл мэндийн төв хэрэгжүүлэгч байгууллагаар оролцож буй “Монгол Улсын халдварт өвчний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх (MIRACLE төсөл)”-ийн ажлын хэсгийн хурал 2025 оны 7-р сарын 28 ний өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтаар 2025 оны 3 ба 4 дүгээр улиралд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцлээ.
Уулзалтад Ажлын хэсгийн дарга: ХӨСҮТ-ийн Сургалт шинжилгээ, судалгаа мэдээлэл эрхэлсэн дэд захирал, БНСУ-ын ӨХСА-ийн Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын стратеги хариуцсан дарга, Тандалт эрхэлсэн дэд захирал, Ионсэй Их сургуулийн Эрүүл мэндийн төв, Миракл төслийн удирдагч болон гишүүд, БНСУ-ын ӨХСА-ийн Шинэ халдварт өвчний хариу арга хэмжээний хэлтсийн дарга, БНСУ-ын ӨХСА-ийн Өвчний хариу арга хэмжээний чадавх бэхжүүлэх асуудал хариуцсан дарга, Ионсэй Их сургуулийн Эрүүл мэндийн төв, Миракл төслийн Бичил биетний тэсвэржилт хариуцсан мэргэжилтэн
Ионсэй Их сургуулийн Эрүүл мэндийн төв, Миракл төслийн Хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664892
0 эможи

keyboard_arrow_up