Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, ХӨСҮТ-өөр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна

2025 оны 7 сарын 30
Arslan.mn
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлээр ахлуулсан багт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, болон ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт хариу арга хэмжээний багийнхан ажиллаж, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд ажиллав.
Тус багтай аймгийн ЭМГ-ын удирдлага хамтран ажиллаж, сумын иргэдэд үйлчилж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ болон улаанбурхан өвчний нөхцөл байдал, эмнэлгийн бусад үйл ажиллагаатай танилцан санал солилцож, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсон орон нутагт ажиллалаа.
Мөн ХӨСҮТ-ийн халдварт өвчний дархлаажуулалт, тандалт, хариу арга хэмжээний баг тухайн сумдад нөхөн дархлаажуулалт хэрхэн явагдаж байгаад мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664891
0 эможи

keyboard_arrow_up