СҮРЬЕЭД ӨРТСӨН ХҮН АМД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,сүрьеэгийн төслийн хүрээнд “Сүрьеэтэй эмчлүүлэгчийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох үнэлгээ”-нд Сүрьеэгийн клиник, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансерт эмчлүүлж буй 100 гаруй үйлчлүүлэгчийг хамруулсан байна.
Тус үнэлгээг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерын зохицуулагч, эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийж дуусгалаа.
Тус үнэлгээний үр дүнг танилцуулах уулзалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны 7-р сарын 30-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн Б.Цолмон, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Д.Буянжаргал, Ц.Уянга, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа, Ц.Гэрэлчимэг, Б.Ганбат, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн н.Дүүриймаа, Б.Болормаа, ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Э.Одмаа, СТСА-ны эмч мэргэжилтэн, Улаанбаатар хотын төвийн дүүргийн сүрьеэгийн зохицуулагч, эмч нар оролцлоо.
Уулзалтаар “Сүрьеэтэй эмчлүүлэгчийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох үнэлгээ”-ний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэж, цаашид хийх үйл ажиллагааны талаар ярилцлаа.









