УХТЭ-ийн мэс заслын баг Японы эмч нарын ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ шинэ техник, аргуудаас нь суралцлаа

2025 оны 8 сарын 15

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/, Японы Кансай их сургуулийн эмч нартай хамтран хоол боловсруулах дээд замын хавдрын сургалтыг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад УХТЭ-ийн мэс заслын тасаг, резидент эмч нарын хамт хамрагдаж, Япон улсын хоол боловсруулах дээд замын хавдрын эмчилгээ, мэс заслын эмчилгээний орчин үеийн шинэ аргуудаас амжилттай суралцлаа.

Arslan.mnМөн энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр нарын эмнэлгийн удирдлагууд Японы Кансай их сургуулийн профессорын багийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, эмч нарт талархал илэрхийлэв.

Сургалтын талаар УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч З.Сонор "УХТЭ-ийн Мэс заслын тасаг Япон улсын Кансай их сургуулийн профессоруудын хамт хоол боловсруулах дээд замын хавдрын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад ерөнхий мэс заслын тасаг, резидент эмч нараас гадна Казакстан Улсаас гурван эмч ирж, манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж сургалтад суулаа. Энэ удаагийн сурталтын үр дүнд Японы Кансай их сургуультай хамтарч ажиллах эхлэл тавигдаж байна." гэв.

Arslan.mn

Профессор Макото Ямасаки, "ходоодны хавдрын мэс заслыг хөндлөнгөөс харж, туршлага солилцон зөвлөхөөр оролцсон нь онцлог байлаа. Манай хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэж байна" гэв.

Профессор Кентаро Иноүэ "Энэ удаа Монголд ирж ажиллаж байгаадаа баяртай байна. Монголын мэс засалч эмч нар анагаахын салбарыг хөгжүүлэх чиглэлээр маш их хичээж ажиллаж байгааг хараад бахархаж байна. Цаашид бид олон чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэдгийг онцлов.

Сургалтыг хааж Эрдэм шинжилгээ, инновац, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал, Д.Цогт-Очир зочин профессоруудад талархал илэрхийлж, оролцогч зочин эмч нарт сертификат гардууллаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664855
1 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up