БНСУ-ын Мокпо үндэсний их сургуулийн сувилахуйн албаны оюутнууд УХТЭ-т танилцах ДАДЛАГА хийлээ
2025 оны 8 сарын 13
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/, БНСУ-тай хамтын ажиллагааны хүрээнд Мокпо үндэсний их сургуулийн Сувилахуйн 1 дүгээр дамжааны оюутнууд УХТЭ-ийн үйл ажиллагаатай танилцах дадлага хийлээ.
УХТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Нацагсүрэн хүлээн авч, БНСУ-н 11 оюутан Цөмийн оношилгоо эмчилгээний төв, Зүрх судас судлалын тасгийн шигдээсийн нэгж, Ерөнхий мэс заслын тасаг, Гэмтэл согог ортопидын тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг зэрэг нийт 5 тасаг дадлага хийж, харилцан туршлага солилцсон.
БНСУ-ын оюутнуудад УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир нар сертфикат гардуулан өгч, сурлагын амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664821
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс