Т.Оюунбат: Хоолны хордлого нь богино хугацаанд олон хүнийг хамруулан нэгэн зэрэг өвчлүүлдэг

2025 оны 8 сарын 11

Arslan.mn

Сүүлийн үед гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлого ихсэх хандлагатай байгаа нь эрүүл ахуйн байдлаас шалтгаалж байна. Тэгвэл гэдэсний хоолны хордлого өвчний шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Оюунбат дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, " Гэдэсний халдварт өвчин нь бактер, вирус , шимэгч зэргээр үүсгэгддэг ХБЗ-н үрэвсэл болон ерөнхий хордлогын шинжээр илэрдэг бүлэг цочмог халдварт өвчин юм.

Гэдэсний халдвар дамжих замын тухайд гэдэсний халдварт өвчтэй хүн болон нян тээгчээс ахуйн хавьтлаар халдвар авдаг ба дээрх нян, вирус нь хүн, мал, амьтны өтгөнөөр ялгарч гадаад орчныг бохирдуулж байдаг. Эдгээрээр бохирдсон хоол хүнс, бохирлогдсон  ус , бохир гараар дамжин хүний биед ордог. 

-Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Шинж тэмдгээр нь ерөнхийд нь хоёр ангилдаг. Нэгдүгээрт, ерөнхий хордлогын шинж тэмдэг, хоёрдугаарт, ходоод гэдэсний хямралын шинж.

Ерөнхий хордогын болон гэдэсний хямралын үед:

  • Халуурах, чичрүүдэс хүрэх 
  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах,огиулах , бөөлжих 
  • Хоолны дуршил буурах 
  • Хэвлийгээр өвдөх, базлах 
  • Олон удаа шингэн суулгах 
  • Зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг

Хордлогыг үүсгэж байгаа нянгийн төрөл зүйл бохирдлын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй илэрнэ.

Хоолны хордлогын эхний шинэ тэмдэг бохирлогдсон хоол хүнс хэрэглээд 2-6 цаг цагийн дотор илэрдэг. Богино хугацаанд олон хүнийг хамруулан нэгэн зэрэг өвчлүүлдэг.

-Аль насны хүмүүс ихэвчлэн өвддөг вэ?

Аль ч насны хүмүүс өвдөх эрсдэлтэй ба ихэвчлэн бага насны хүүхдүүд их өвддөг. Шалтгаан нь гарын тогтмол угаахгүй, дутуу угаах , мөлхөх , хөлд орж байгаа хүүхдүүд хүнсийг шууд хэрэглэх тохиолдол их байдаг.

-Хордлогын шинж тэмдэг удаан үргэлжилбэл ямар эрсдэлтэй вэ?

  • Халдвар хордлогын шок
  • Шулуун гэдэс урвах
  • Ховор тохиодолд гэдэс цоорох 
  • Халууралтаас татах

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Өвчин үүсгэгч нь  

  • Усанд 5 сар
  • Хөрсөнд 2-6 сар 
  • Маханд 6 сар
  • Ялгадсанд 2-4 жил амьдрах амьд байх чадвартай байдаг. Харин халдваргүйтгэлийн бодист амархан  үхнэ. 

Мөн хоолыг чанаж, буцалгаж хэрэглэхэд  агшин зуур үхдэг. Тиймээс ямар ч төрлийн хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. 

Хоолны хордлого өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол гараа зөв угаах юм. Хоол унд бэлтгэхийн өмнө, юм идэхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдсон тухай бүрт угааж занших хэрэгтэй. Хүмүүс үүнийг мэддэг мөртлөө хайхрамжгүй ханддаг.

Түүнчлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй.  Усыг буцалгаж хэрэглэх, жимс, ногоог сайтар угаах,ариун цэврийг сахих, гэрт халдаргүйтгэлийн уусмалтай цэвэрлэгээ хийх, гудамжнаас хоол хүнсийг авч шууд хэрэглэхгүй байх нь чухал." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664779
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up