М.Оюунгэрэл: Хоолны хордлого өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл жимс жимсгэнэ зэргийг сайн ариутга, гараа маш сайн угаа

2025 оны 8 сарын 08

Arslan.mn

Сүүлийн үед гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлого ихсэх хандлагатай байгаа нь эрүүл ахуйн байдлаас шалтгаалж байна. Ходоодоо хайрлах, өөрийгөө анхаарах нь их энгийн зүйлсээс эхэлдэг. Тухайлбал, хоол хүнсээ зөв хадгалж сурах, гараа сайн угааж сурах зэрэг ахуйн энгийн зөв дадлууд нь энэ өвчнөөс сэргийлдэг юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор М.Оюунгэрэл дараах зөвлөгөөг мэдээллийг өглөө.

Тэрбэр, " Манай улсад сүүлийн 3 жилийн байдлаар авч үзэхэд, хоолны хордлогын халдвар ихсэх хандлагатай байна. 2023 онд  хоолны хордлогын 260 тохиолдол бүргэгдсэн бол 2024 онд буюу өнгөрсөн жил 639 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл 3 дахин нэмэгдсэн.

2025 оны эхний зургаан сарын байдлаар 660 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоолны хордлого 3.3 дахин ихсээд байна.

Хоолны хордлого нь цочмог эхлээд ходоод гэдэсний хямралаар эхэлж байгаа бүлэг халдварт өвчин.  Яагаад бүлэг юм бэ гэхээд өвчний үүсгэгч нь 3 том бүлэгт хуваагдаж байна.

Нэгдүгээрт, Биологийн шалтгаант: Өвчин үүсгэж байгаа нян, вирусүүд мөн тэдгээрээс ялгарч байгаа хороор бохирлогдсон хүнсээр дамждаг.

Хоёрдугаарт, Химийн шалтгаан: Органик болон органик бус нэгдлүүд орно. Газар тариалан, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчид хог ургамал, шавжаас сэргийлж этил, метилийн спирт зэрэг хамгаалах цацалга цацна.Үүнийг бид аваад дутуу боловсруулж, дутуу угааж хэрэглснээр халдвар авах эрсдэлтэй.

Гуравдугаарт, Физикийн шалтгаан: Хүнсний худалдаа аж ахуй эрхлэгчид хүнснийхээ зүйлийн хадгалах хугацааг удаашруулах гээд ионжуулсан туяатай эх үүсвэрүүд ашиглаж байгаа нь нөлөөлж байна.

Дамжих замын тухайд:

Дээрх 3 бүлгээс манай оронд эхний бүлэг буюу нянгууд хоолны хордлого үүсгэх нөхцөл болж байна. Тухайлбал, бохирлогдсон хүнсний зүйлс, ялангуяа мах, тахианы мах, өндөгнөөс хордлого нян дамжиж байна.

Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн өвчтөн. Мөн нян тээгч. Өөрөө өвдөөгүй ч өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл хүн гэсэн үг. Эдгээрээс гадна хоолны хордлогын үедээ хүнсний үйлдвэрлэлд ажиллаж байсан, эсвэл хүнсний худалдаа эрхэлж байхдаа эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож гэдэсний халдвар дамжих эрсдэл үүсдэг. Жишээ нь, хоолны газар, ресторан бэлтгэгч нь нян тээгч гэдгээ мэдэхгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдахгүйгээр  хоол хүнс бэлтгэдэг бол хоол хүнсээр дамжуулан бусдад хоолны хордлого  халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй.

Хүн өөрөө нян тээхээс гадна гэрийн тэжээвэр амьтад тээгч болдог. Гэрийн тэжээвэр амьтан хоолны хордлого халдварт өвчин үүсгэх нянгуудыг биед хадгалаад явж байдаг. Амьтны бохирлогдсон ялгадас, хөрсөөр дамжин хоол хүнсэнд халдвар дамжих эрсдэлтэй. Үүнд маш сайн анхаарах хэрэгтэй.

Хоолны хордлого өвчний нууц үе нь бохирлогдсон  хоол хүнс хэрэглээд 4-6 цаг  цагийн дараа буюу 24 цагийн дотор илэрдэг. Зарим тохиолдолд 4-5 хоног болдог.

Урьдчилан сэргийлэх тухайд, хоол хүнсээ бэлтгэхдээ ахуйн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах, гараа маш сайн угааж сурах,  баталгаатай хоол хүнс хэрэглэх, ялангуяа зуны улиралд боловсруулсан бүтэгдэхүүн, хоол хүнсээ тасалгаанд 2 цагаас илүү байлгаж болохгүй, мөн хөрөгчид зөв хадгалах нь маш чухал. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664757
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up