УХТЭ, Геронтологийн үндэсний төв эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2025 оны 8 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр /2025.08.06/ Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, Геронтологийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Бат-Ундрах нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сургалт эрдэм шинжилгээний ажлуудаа өргөжүүлэх, мөн Яаралтай тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, мэс засал, үе сэргээх, настны цогц тусламж үйлчилгээ зэрэг олон чиглэлүүдэд хамтран ажиллахаар болжээ.

Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг хүртээмжийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний шинэ арга аргачлалыг  нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664728
1 эможи

keyboard_arrow_up