Эмч нар БНСУ-ын “Бөөр шээсний замын үрэвсэлт өвчний орчин үеийн эмчилгээ, оношилгоо“-ны шинэ аргуудаас суралцлаа

2025 оны 7 сарын 22

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-т Монгол-Солонгос эмч нарын хамтарсан "Бөөр шээсний замын үрэвсэлт өвчний орчин үеийн эмчилгээ, оношилгоо” “2025 KAUTII Summer Workshop & The 2nd Korea- Mongolia UTI & STI Forum” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад урологи, нефрологи, халдварт өвчин судлалын эмч, рездентүүд болон эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, бөөр шээсний замын мэс заслын өмнө ба дараа үүсэх халдвар зонхилон тохиолдох бэлгийн замын халдварын оношилгоо, эмчилгээ, хяналтын талаарх орчин үеийн олон улсын чиг хандлагыг эмнэлзүйд дагаж мөрдөх чадварт суралцлаа.

Arslan.mn

Сургалтыг нээж, УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр  хэлсэн үгэндээ " УХТЭ-т БНСУ-ын эмч нар хүрэлцсэн ирж "Бөөр шээсний замын үрэвсэлт өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээ" сэдэвт форум зохион байгуулж байгаад манай хамт олноос зүгээс талархал илэрхийлж байна. Энэхүү сургалтаар манай эмч нар бөөр шээсний замын халдвар өвчний урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудаас  суралцах боломж бүрдэж байгаа юм. 

Мөн Монгол Солонгосын эрдэмтэн судлаач, эмч, эмнэлгийн ажилтнуудын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаанд энэхүү сургалт чухал алхам болж байна." гэдгийг онцлов.

KAUTII нийгэмлэгийн тэргүүн, Чусон их сургуулийн эмнэлгийн Урологийн эмч Donghoon Lim "  Монгол Солонгосын урологи, нефрологи, халдварт өвчин судлалын салбарын эмч нарын дунд туршлага судлах, шинэчлэгдсэн оношилгоо, эмчилгээний арга, олон улсын чиг хандлагыг харилцан мэдээлэл  солилцох,  суралцах боломж бүрдэж байна.  Сургалтын дараа бөөр шээсний замын мэс заслын өмнө ба дараа үүсэх халдварын оношилгоо, эмчилгээг сайжруулахад  бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна." гэв.

Arslan.mn

УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор " БНСУ-ын Бөөр шээсний замын халдварын нийгэмлэгийн эмч нар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж, ХӨСҮТ, АУШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын танхим, УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасаг эмч нарын дунд хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Ингэснээр манай эмч болон резидент эмч нар 2024-2025 онуудын халдварт өвчний нөхцөл байдал, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт аргуудаас харилцан туршлага солилцож, суралцах боломжийг бүрдүүлсэн  үр өгөөжтэй сургалт болсон юм" гэв.
Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664529
0 эможи

keyboard_arrow_up