ТАНИЛЦ : ХСҮТ-ийн ажлыг сайжруулахаар томилогдож буй Ц.Батболд гэж ХЭН БЭ

2025 оны 7 сарын 21

Arslan.mn 

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар Хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилжээ. 

Ц.Батболд нь өнгөрсөн хугацаанд эмнэлгийн шат, шатны удирдлагаар олон жил ажилласан туршлагатай, хүнд ороо бусгаа цагт эмнэлгийн дотоод, гадаад зохион байгуулалтыг хэвийн горимд нь оруулахаар хэд хэдэн удаа үүрэг авч, томилогдож байсан цөөн удирдлагуудын нэг юм. Түүний удирдлагын арга барил нь эмч, эмнэлгийн ажилчид, хамт олон, салбартаа танигдсан гэхэд хэлсдэхгүй. Түүний удирдсан эмнэлгүүд эв нэгдэл, хамт олны уур амьсгал, бүтээлч, санаачлагатай ажлуудаараа ялгардаг гэдэг. 

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн амаржих газруудад эхийн эндэгдэл, олныг шуугиулсан кэйсүүд гарч байсан эмнэлгүүдийг хэвийн горимд оруулах, даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдохдоо дотоод үйл ажиллагааг нь алдагдуулалгүй богино хугацаанд сайжруулж ажилласан туршлагатай.  Тэрбээр 2006-2016 онд Хавдарын эмнэлэгт эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. 

Тэгвэл энэ удаа Ц.Батболдыг Хавдарын тусламж, үйлчилгээг сайжруулах, байгууллагын ажилчдын эв нэгдэл, бүтээлч байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэднийгээ дэмжин ажиллаж, хөгжүүлнэ хэмээн үзэж ХСҮТ-ийн даргаар ийнхүү томилжээ. 

ХСҮТ-ийн даргаар томилогдсон Ц.Батболд гэж хэн бэ. 

Боловсрол:

  • 1997 онд Анагаах ухааны их сургууль
  • 1999 онд АУ-ны Магистр, АУИС
  • 2002 онд Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, АУИС МДИ
  • 2005 онд Эх барих, эмэгтэйчүүдийн мэс засал, АУИС
  • 2006 онд Хавдар судлаач эмч, ХСҮТ
  • 2010 онд Эх барих, эмэгтэйчүүдийн “Ахлах” зэрэг
  • 2014 онд Эх барих, эмэгтэйчүүдийн “Тэргүүлэх” зэрэг
  • 2015 онд “Клиникийн профессор” АШУҮИС
  • 2021 онд Эх барих, эмэгтэйчүүдийн  “Зөвлөх” зэрэг
  • 2022 онд АШУҮИС-д “Амаржих газруудын тусламж үйлчилгээний чанарын менежментийг боловсронгуй болгох зарим асуудалд” нэг сэдэвт бүтээлээр  Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан,
  • 2023 онд “Профессор”  Ач АУИС

Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байдал:

2015-2025 онуудад:

  • Эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт чиглэлээр дараах орнуудад мэргэжил дээшлүүлсэн. АШУҮИС, (БНСУ, Япон, Тайвань, Казакстан, ОХУ,  БНХАУ)
  • Т2С Анагаах ухааны боловсрол судлал, Харвардын Анагаах ухааны сургууль
  • “Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл мэндийн хөгжлийн  зорилтод хүрэхийг хурдасгах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар” ДЭМБ  (Швейцарын Женев хот)
  • “Төрийн захиргааны менежмент” (МУЗГХЭГ Удирдлагын академи, Төрийн албаны сургууль)
  • “Эрүүл мэндийн байгууллагын удирдлага зохион байгуулалт”  (МУЗГХЭГ Удирдлагын академи, Удирдахуйн ухааны сургууль)

Мэргэжил дээшлүүлэх чиглэлээр:

2011-2020 онуудад:                  

  • БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, Тайван дээрх улсуудад “Дурангийн мэс засал, Эмэгтэйчүүдийн хавдар, хавдрын менежмент, RF мэс заслаар шинэ технологи нэвтрүүлэх талаар тус тус суралцсан.

Судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлсэн байдал:

  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар нийт 6 бүтээл
  • Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийт 14 бүтээл тус тус хэвлүүлсэн байна.
  • Монгол Улсын Зохиогчийн Эрхийн гэрчилгээг Эмчилгээ үйлчилгээ, удирдлагын чиглэлээр 6 нэр төрлийг эзэмшдэг.

Эрүүл мэндийн салбарт ажилласан байдал:

  • 1997-2006 онд Улаанбаатар Төмөр Замын төв эмнэлэг Тасгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • 2006-2016 онд ХСҮТ-д  Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга
  • 2022-2023 онд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Захирал
  • 2016-2025 онд Нийслэлийн Амгалан амаржих газрын Дарга

Нэмэлт мэдээлэл:

  • Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • Ази – Номхон Далайн орнуудын Эмэгтэйчүүдийн Дурангийн Мэс Засалчдын Нийгэмлэгийн гишүүн

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664519
1 эможи

Болд-Очир
2025-07-25 08:35
Мундаг л залуу даа миний найзын ах хар бага наснаас нь мэдэх юм манай 10 жилийн сор болсон улаан онцын эзэн байлаа
Бямбажав Нямдаш
2025-07-24 11:50
Alibaad tuushtau shudarga xandlagatai bvteelch dargada ajillin amjilt xvsei
Зочин
2025-07-23 13:59
Amjilt husie
Зочин
2025-07-23 10:49
Zamiin uuded hamt ajillaj bsan emch Oyunaa gej emegteig chagnuuraar ni booj alsan hundee ene nuhur tegeed ter ued tsagaagiinhan hahuuli ugj l salsan bh bas muuhai ybdaltai hun dee emch subilagch golohgui untaj hebtene dee harin ch
Зочин
2025-07-23 10:05
⬆️⬆️⬆️ Chmg ystoi boovooroo toglohoos uur yu ch hiihgui bhd. Naad hun chn harin ihiig hiisen bn daa hahaha
Зочин
2025-07-21 21:54
Mundag udirdagch dargadaa amjilt husyee
Зочин
2025-07-21 21:46
Ene nuhriin sudalgaa gej yamar balduush ni baidiin
keyboard_arrow_up