10 орон, 21 аймгийн эмч нарыг хамруулсан “Хүүхдийн мэдээгүйжүүлэг тойрны яаралтай тусламж” сэдэвт сургалт амжилттай боллоо
2025 оны 07 сарын 5-6-ны өдрүүдэд Азийн хүүхдийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Монголын мэдээгүйжүүлгийн эмч нарын нийгэмлэг, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг хамтран “Хүүхдийн мэдээгүйжүүлэг тойрны яаралтай тусламж” сэдэвт онол дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Азийн хүүхдийн эмч нарын нийгэмлэгийн 10 тэргүүлэгч гишүүд ирсэн бөгөөд тэд бүгд Сингапур, Турк, Энэтхэг, Малайз, Филлипин улсын Хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч, доктор, профессор, сургагч багш нар байлаа.
Уг сургалтын зорилго нь мэс засал эмчилгээний шийдвэр гарсан үеээс эхлэн мэдээгүйжүүлэг тойронд үүсч болзошгүй эрсдлүүд, хүндрэлүүд, тэдгээрийг эрт таних, оновчтой арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бөгөөд нийт монгол улсын төрийн болон хувийн хэвшилийн 70 гаруй мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар хамрагдлаа.
Хөдөө орон нутгаас Увс, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч нар, Улаанбаатар хотоос ЭХЭМҮТ, УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, ГССҮТ, ЭНЭҮТ, Интермед, Бриллиант гэх мэт эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар оролцож мэдлэг, дадлага, урчадвараа дээшлүүлэн, орчин үеийн мэдээллийг хүлээн авсан сургалт боллоо.
Зөвхөн эмч нарын мэдлэгийг сайжруулаад зогсохгүй мөн хүүхдийн мэдээгүйжүүлэгт ажилладаг ЭХЭМҮТ, АШУҮИС-Сувилахуйн сургуулийн багш,сувилагч нарт онол, дадлагын хичээл орлоо.
Сургалтын хоёрдугаар хэсэг нь цаашид мэдээгүйжүүлэг тойрны яаралтай тусламж сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн ззах сургагч багш бэлдэх хэсэг юм. Нийт 11 эмч сургагч багшаар бэлтгэгдлээ.









