“Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад вакцин эсэргүүцэгчид бидний үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдол гарч байна“

2025 оны 7 сарын 04

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өнөөдөр мэдээлэл өгөв.

Энэ үеэр хуурайшилт, хэт халалттай холбогдуулан анхаарах ёстой асуудлуудын талаар ХӨСҮТийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Зургаадугаар сараас эхэлж хэт халж байгаа. Энэ үеэр наршилт, хоол хүнсний хамааралтай халдварт өвчний үе эхэлдэг. Иргэд наршилт, хуурайшилтын шинж тэмдгийг заавал мэдэх шаардлагатай. Сүүлийн үед манай шуурхай төвд ирж буй тохиолдлууд наршилт уу, хоол хүсний халдвар уу гэдгээ ялгахгүйгээр цаг хугацаа алдаж байна.

Наршилтын үед бөөлжих, суулгах, толгой өвдөх, гэдэс базлах шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хүүхдээ хэдэн цаг тоглуулсан, шингэн зүйл уулгасан эсэхээ асран хамгаалагчид анхаарах шаардлагатай. Наршилт, хэт халалтын үед эрсдэлтэй бүлэг буюу зүрх судасны эрхтэн тогтолцооны архаг өвчтэй иргэд, архаг хууч өвчтэй ахмад настнууд онцгой анхаарах ёстой.

Аялал зугаалгын үеэр хувь хүмүүс өөрийн хэрэглэх хоол хүнсийг үйлдвэрлэлийн бүх үе шатанд хяналт тавих хэрэгтэй. Эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэхийн тулд “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг хоол хүнс үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд хамтад нь хэвшүүлснээр ямар нэгэн өвчнөөс сэргийлэх боломжтой.

Үндэсний их баяр наадам, хүүхдийн зуслан, PLAYTIME хөгжмийн наадам гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр зохион байгуулагчид улаанбурхан өвчний нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг уриалаад явахыг хүсэж байна. Вакцинжуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, өвчлөлөөс сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Иймд иргэдэд ойрхон, төвлөрлийг сааруулах, бухимдалгүй байлгах үүднээс бүх өрхийн эрүүл мэндийн төв ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.

Мэргэжлийн хуулийн байгууллага нь ярих ёстой ч ХӨСҮТ-өөс албан ёсоор иргэдэд мэдэгдмээр байна. Вакцин эсэргүүцэгчид буруу ташаа мэдээллүүдийг ихээр явуулж байгаа. Буруу ташаа мэдээлэлд автахгүйгээр өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжлийн эмч нараас асуугаарай. Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад вакцин эсэргүүцэгчид бидний үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдол гарч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664420
1 эможи

Иргэн
2025-07-05 12:33
Мэргэжлийн хүмүүс нь хэлээд бхд дур мэдээд вакцин буру гд мангартаад бхаа болих хэрэгтэй. Төрийн эсрэг гэмт хэрэг шүү.
keyboard_arrow_up