Л.БАТТӨР: Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хүүхдүүдийн цусан дахь “хар тугалганы хэмжээ их“ байна

2025 оны 7 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Cангаас санаачилсан Хүүхдийн орчны эрүүл мэндийн хамтын ажиллагаа түншлэлд нэгдэж байгааг зарлаад байна.

Тус үйл санаачлагын хүрээнд ЭМЯ-ны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин ба өртөлтийн эх үүсвэр тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг ШУ-ны академи, АШУҮИС болон, аймаг, нийслэлийн ЭМГ-уудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mn

Энэхүү судалгаанд ашиглагдах 80 орчим сая төгрөгний үнэ бүхий хар тугалга тодорхойлох зөөврийн XRF багажийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол улс дахь Шадар суурин төлөөлөгч хатагтай Yan Mu НЭМҮТ-ийн захирал Л.Баттөрд хүлээлгэн өглөө.

Мөн хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд, хоол тэжээлийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн цаашид хамтран ажиллах талаар талууд санал солилцлоо.

"Үндэсний хэмжээнд хүүхдийн цусанд хар тугалгын түвшинг тодорхойлох судалгааг өргөжүүлэх, өртөлтийн эх үүсвэрийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлохоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэж байна. XRF аппаратын тусламжтайгаар яг ямар зүйлээс хар тугалга илэрч байгааг тогтоох боломжтой болно. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг эхлэх үеэр засварын ажил эхэлж, ангиа будах, шохойдох зэрэг олон үйл ажиллагааг хийдэг. Гэтэл тухайн барилгын материал нь чанарын шаардлага хангаагүй байвал хүүхдүүд хар тугалгын хордлогод өртөх эрсдэлтэй. Тэгвэл тухайн багажаар хэмжиж, яг ямар бүтээгдэхүүнээс хар тугалга илэрч байна вэ гэдгийг тодорхойлох, арга хэмжээ авах боломж бүрдэнэ" гэдгийг НЭМҮТ-ийн дарга Л.Баттөр энэ үеэр онцолж байлаа. 

Дэлхий дахинд нийт хүүхдүүдийн ⅓ буюу ойролцоогоор (≈33-50%) 800 сая гаруй хүүхэд хар тугалгад өртөж байгаа ба тэдний 90% нь бага ба дунд орлоготой орнуудад амьдарч байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурджээ. Хүүхдүүд насанд хүрэгчдээс 4–5 дахин илүү хар тугалга шингээдэг бөгөөд хүүхдийн амьдралын хэв маяг, зан үйлийн онцлогтой гар, ам зан үйлээс үүдэлтэйгээр илүүтэйгээр эрсдэлд өртдөг.

2017 онд Э.Эрдэнэчимэг нарын судлаачид LeadCare II түргэвчилсэн шинжилгээний багажийг ашиглан Эрдэнэт, Дархан хотын 4-7 насны 338 хүүхдийн цусанд хар тугалга тодорхойлох судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээ 3.8 мкг/дл байсан ба гэр хорооллын хүүхдүүдийн шинжилгээний дундаж дүн (4.2мкг/дл) орон сууцны хүүхдүүдийн(3.2 мкг/дл)-хээс статистикийн ач холбогдол бүхий өндөр гарсан.

Arslan.mn

Хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээ болон хэт хөдөлгөөн, анхаарал төвлөрөл сул байх зэрэг зан үйлийн эмгэг тодорхойлох сорилын оноо хоорондоо хамааралтай байсан.

Судалгаагаар Баянзүрх дүүрэг, Говь-Алтай аймгийн хүүхдүүдийн тус бүр 67 хувь, ХУД-ийн хүүхдүүдийн 58 хувь, Баянхонгор аймгийн хүүхдүүдийн 40 хувь, Өмнөговь аймгийн хүүхдүүдийн 30 хувь байгаа нь нь 3.5 мкг/дл-ээс их хар тугалга цусанд тодорхойлогдсон дүнтэй байна.

Дээрх судалгааны үр дүнгүүдээр Монгол улсад бага насны хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээ ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээнээс их байгааг тогтоосон.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664414
1 эможи

keyboard_arrow_up