Д.ГАНМАА: Эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэхийн тулд хуулиасаа эхлээд өөрчлөх зүйл олон байна. Өнгөц хараад, илээд явж болохгүй 

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийн асуудлаарх ажлын хэсгээс зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. 

Дээрх ажлын хэсэг хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, нэгдмэл, тасралтгүй байдлыг хэрхэн хангаж байгаа зэргийг тогтолцооны талаас нь судалж, санал дүгнэлтээ нэгтгэж, танилцуулсан юм. 

Arslan.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, М.Бадамсүрэн, Р.Батболд, Д.Батлут, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Очирбат, Ж.Чинбүрэн, С.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Р.Батболд, С.Эрдэнэбат нар оролцож, салбарын удирдлагын тогтолцоонд оршиж буй дутагдалтай асуудлууд, үүний дотор Нийгмийн даатгалын сангийн удирдлагыг Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэх нь зөв эсэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжихэд бэлэн бус байснаас үүдэн гарсан сөрөг нөлөөллийг арилгах, үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн төлөөллийн байгууллагуудыг институтчилэх зэрэг асуудлуудыг хөндөн ярьж, ажлын албаны мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хүрэлцээ, цалин хөлсний хангамж, эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, ханш, эмийн сангийн хүртээмж, мөн сахилга, хариуцлагын талаар ямар дүгнэлт хийснийг асууж ярилцсан юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664151
0 эможи

Зочин
2025-06-18 17:00
Ganmaa gj miye enkhboldiin Balai huuhen bn lee. Chi Mongold hereggui ter harvarddaa l ochij huts. Ugaasaa ch mongold yu ch hiij chadahgui. Enkbokdiinhoo turiivvhiig tunhuud baij bval taarna . Harah tsarainii eliii avgai
keyboard_arrow_up