УНТЭ-ээс хүүхэд, багачуудад зориулан “Эрүүл ирээдүй-Эко эмнэлэг“ хөтөлбөрийг зохион байгуулж байна

2025 оны 6 сарын 16

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс хүүхэд, багачуудад зориулан эрүүл амьдралын зөв хэв дадалтай болгох, сонгосон мэргэжилдээ эзэн байх, байгальд ээлтэй иргэнийг төлөвшүүлэх “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ-ЭКО ЭМНЭЛЭГ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн болон бусад удирдлагууд тус эмнэлэгт ажилладаг ажилчдын 10-12 дугаар ангид суралцдаг хүүхдүүдийг хүлээн авч уулзан, мэргэжлийн онцлог, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “УНТЭ-т 800 гаруй эмч, мэргэжилтнүүд ажилладаг. Эдгээр ажилчдын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөөлөл бидний ажилтай танилцахаар ирсэнд баяртай байна. УНТЭ нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн ууган эмнэлэг. Та бүхний ээж, аав, ах, эгч нар өдөр бүр хүний амь аварч, өвчнөөс нь салгаж, гэр бүлд халуун дулаан элчийг илгээж байдаг. Төгсөх ангийн сурагчдыг уулзалтад урьдаг учир нь мэргэжил сонголтод нь багахан ч гэсэн туслах зорилготой юм.

Миний ээж эмч хүн байсан. Би өдөр бүр ээжийгээ харж ээж шигээ эмч болохыг мөрөөдөж явсаар өнөөдрийн өөрийгөө бүтээсэн.  Та бүхэн ч гэсэн мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа бол эмч, эмнэлгийн мэргэжлийг сонирхож нэг үзээрэй гэж хэлмээр байна.” хэмээлээ.

Arslan.mn

Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга П.Анхтуяа:

УНТЭ-ээс түүхт 100 жилийн ойгоо угтан нийгэмрүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг бол “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ-ЭКО ЭМНЭЛЭГ” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдүүд буюу сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн бага ангийн сурагчдад эрүүл зан үйл, насан туршийн зөв дадалтай, байгальд ээлтэй иргэнийг төлөвшүүлэх, дунд ангийн сурагчдад эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах, эрүүл мэндийн боловсрол олгох, ахлах ангийн хүүхдүүдэд сонирхол, үнэт зүйлд нь тулгуурлан ирээдүйн мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар хийх юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр ажилчдын ахлах ангид суралцдаг хүүхдүүдийг эмнэлэг дээрээ урьж, ажлын байртай танилцах өдөрлөгийг зохион байгуулж байна. Хүүхдүүд хөтөлбөрт идэвхтэй хамрагдлаа.

Arslan.mn

УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргалын охин Э.Биндэръяа:

Манай ээж сувилагч мэргэжилтэй. Ээж маань өглөө унтаж байхад гараад л орой унтсаны дараа орж ирдэг. Коронавирусийн цар тахлын үед ээжийгээ хараагүй маш удсан. Өнөөдөр ээжийнхээ ажил дээр ирж, ажлын байртай нь бүрэн танилцаад ээжээрээ маш их бахархлаа. Ээж маань өөрийнхөө хичээл зүтгэлээр өнөөдрийн албан тушаалд хүрсэн.

Миний хувьд мэс заслын эмч болох мөрөөдөлтэй ч өөрийгөө болж чадна гэж боддоггүй байсан. Тэгэхдээ өөртөө итгэх хэрэгтэй гэдгийг өнөөдрийн уулзалтаар мэдэрлээ. Эмч хүн нэг хүний амь насыг аврахад цаана нь гэр бүлээрээ баярлаж, талархдаг. Тиймээс эмнэлгийн мэргэжил хамгийн сайхан. Үүнээс гадна өнөөдрийн уулзалтаар эм зүйч гэж мэргэжил их таалагдсан учраас энэ чиглэлээр сурч магадгүй.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664086
1 эможи

keyboard_arrow_up