ХӨСҮТ-д анх удаа дурангаар бөөр авах мэс заслыг амжилттай хийлээ
2025 оны 6 сарын 16
”Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс тусламж үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, анхны дурангийн аргаар баруун бөөр авах мэс заслыг УХТЭ-ийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А. Ханхонгортой хамтран амжилттай хийжээ.
Цаашид эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664076
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс