С.Бум-Аюуш: Нийслэлд олон барилга шинээр баригдаж байгаа учраас зуны улиралд халуун усыг хааж, засвар үйлчилгээ хийхээс өөр аргагүй

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос “Ус хангамж, ариутгах татуургын дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар, үйлчилгээнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт туршлага солилцох зөвлөлдөх уулзалт болсон. 

Энэ үеэр ОСНААУГ-ын ХҮТ-12-ын ахлах инженер С.Бум-Аюуш "Хэт төвлөрөл бол нэг талаараа маш дутагдалтай. Өвлийн хүйтэнд газраа ухахгүйн тулд зуны улиралд халуун ус хааж, засвар үйлчилгээг хийдэг. 

Иргэдэд халуун ус хүрэх хүртэл маш их ажилчид ажилладаг. Гэтэл сүүлийн жилүүдэд боловсон хүчний дутагдал маш их болсон. Энэ жил ШУТИС-ийг энэ чиглэлээр есөн хүн төгсөж, дипломоо авч байна. Хүүхдүүд яагаад инженер гэх мэргэжлийг сонгохыг хүсэхгүй байгаа вэ гэхээр гараад ажлын байранд очиход цалин нь амьдралд нь хүрэхгүй байна. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүн олдохгүй байна." гэдгийг онцолж байсан юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664016
0 эможи

keyboard_arrow_up