Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 6836-д хүрч, нас баралт 5 болов

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 6836 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Эдгээрээс эмнэлэгт 589 хүн хэвтэж байгаа бол гэрээр 985 хүн эмчлүүлж байна.

Мөн эдгэрсэн 5257 хүн байгаа бол 62455 хүн ойрын хавьтлаар бүртгэгдээд байна. Түүнчлэн нас баралт тав болов.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664012
0 эможи

keyboard_arrow_up