Монголын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар маш их сайжирчээ. Эсрэгээрээ бид Монголын эмч нараас маш их зүйл сурлаа

2025 оны 6 сарын 06

Arslan.mn

Олон улсын эвэрхийн сангийн Австрали, Булгарийн эмч нар Монгол Улсад 14 хоног ажиллаж, Дархан-Уул аймаг болон Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-т ажиллан, мэс засал хийж, эмч мэргэжилтнүүдэд сургалт өгч байгаа. 

Энэ хүрээнд тус баг ивэрхийн мэс заслыг орон нутагт 30 гаруй, УХТЭ-ийн ерөнхий мэс заслын тасагт 40 гаруй мэс засал хийлээ. 

Arslan.mn

Энэ талаар Олон улсын эвэрхийн сангийн гишүүн, Австрали Улсын мэс заслын эмч Robert Dudley Bohmer хэлсэн үгэндээ "Сайн байцгаана уу. Намайг доктор Роберт гэдэг. Миний бие Австралийн Тазмент хотоос ирсэн мэс заслын эмч. Олон Улсын Ивэрлэгийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Бид энэ удаад хөдөө орон нутагт буюу Дархан хотын нэгдсэн эмнэлэгт мэс засал хийж, орон нутгийн эмч нарын мэс заслын чадвар, чиг хандлагатай танилцаж, мэс заслын эмч нарт өөрийн ур чадвараас зааж сургасан. Одоо багаараа Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт ирж, эмч нартай мэс засал хийж, цуг ажиллаж байна. Миний хувьд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд өмнө нь ирж байсан үетэй харьцуулахад эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар маш их сайжирсан байна. Мөн тоног төхөөрөмж сайжирсан байна. Бид нар ч монголын эмч нараас маш их зүйл сурч байна. Мэс засалд орсон хүмүүсийн дараах хяналт, асаргаа, сувилгаа маш сайн байна. Авсрали орны мэс засалтай харьцуулахад бага зэрэг өөр зүйл байгаа талаар бид мөн ярилцлаа. Ивэрхийгээр өвдөж, мэс засалд орохоор төлөвлөгдсөн иргэд маш их тамхи татаж байна. Тиймээс иргэд тамхи татахаа болих, мөн биеийн жиндээ анхаарал хандуулах хэрэгтэй байна." хэмээлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663923
1 эможи

keyboard_arrow_up