Э.Анхбаяр: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5565 болсноос 4100 нь эдгэрсэн

2025 оны 6 сарын 06

Arslan.mn

ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр " Өчигдрийн мэдээллээс хойш Улаанбурханы тохиолдлын тоо буурах хандлагатай байна.

Одоогийн байдлаар Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5565 болсноос 4100 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 611 хүн эмчлүүлж байна.

Улаанбурханы вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүд нөхөн дархлаажуулалтыг нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, дүүрэг, сум, явуулын вакцины цэгүүдээр харьялал харгалзахгүй хийлгэж болно." гэв.

Нийт тохиолдлын 30 хувь нь БЗД-т гарсан бөгөөд ХУД, БГД, СХД-үүдэд тохиолдол бусад дүүргүүдээс өндөр илэрч байгааг мэдэгдлээ.

Улаанбурхан өвчнөөр халдварласан нийт хүүхдүүдийн 57 хувь нь эрэгтэй. Вакцинд бүрэн хамрагдсан хүүхдүүд 15 орчим хувийг эзэлж байгаа мэдээлэл байна.

Нийслэлийн хэмжээнд 130 сургуульд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин цэцэрлэгийн хувьд 16 цэцэрлэгт уг өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цэцэрлэгүүдэд бүртгэгдсэн өвчний тархалт газар аваагүй гэсэн мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663910
1 эможи

keyboard_arrow_up